Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах үеэрээ таагүй байдалд орсон тухайн Интерфакс мэдээллээ.
Тодруулбал, Трамп уулзалтын үеэр Монголын төрийн тэргүүний спортын амжилтыг дурдахдаа андууран, Х.Баттулгыг “сумочин” хэмээсэн байна.
“Монголчууд гайхалтай дайчин хүмүүс. Тэд хүчтэй бөхчүүд аваргууд болдог. Өнөөдөр бидэнтэй хамт сумогийн их аварга сууж байна” хэмээн Трамп өгүүлсний дээр монголчууд Японий сумод ихээхэн амжилт гаргадаг" хэмээн нэмж өгүүлжээ.
Үнэн хэрэгтээ Монголын төрийн тэргүүн улс төрд орохоосоо өмнө улсынхаа самбо болон жүдогийн шигшээ багийн гишүүн байсны дээр 1983 онд самогийн дэлхийн аварга болж байсан гэж Интерфакс мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн