Залуу аваргын анхны түрүү

img

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт боллоо.

 

 

Ойн баярын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх барилдснаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх, Улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.

 

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” бие тамир спортын хороо, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж, Булган аймгийн Бүрэнхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тамир нар шалгарсан юм.

 

М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ямар ч мэхгүй, зөвхөн барьц сонгоон дээрээс л дайрч өргөж хаядаг ийм аварга хол явахгүй ээ, дараа жилийн наадмаар тэнэг хүн л энэнд унах байх, бүгд яаж хамгаалахаа мэдчихсэн байгаа
2019-08-08
hujaa lalar hol ochij huts
2019-08-06
ene doping hend heregtei yum be. deveheed devj chadahgui altsagnaad baisan
2019-08-05
hujaa lalar hol ochij huts