ФОТО: Б.Хурцын зөв ба буруу


С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл түр завсарлаад байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Хурц, Б.Булган болон шинжээч, өмгөөлөгч нарын 30 гаруй хүн оролцож буй. Харин шүүхийн гадна талбайд Б.Хурц болон шүүх байгууллагыг буруутгасан хэсэг иргэд "Шүүхийг одоо л харъя. Үгүй бол жинхэнэ хувьсал" зэрэг уриа лоозон барин зогсчээ. Мөн Б.Хурцын найз нөхөд, ангийн андууд зэрэг хүмүүс ирсэн байна. Тэд мөн л үнэн мөнийг шүүх шударгаар шийдээсэй хэмээн хүсч буйгаа илэрхийлж байв. Ийнхүү Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимийн үүдэнд Б.Хурцын зөв ба буруу хэмээн талцсан хүмүүс цугларчээ.
Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат шүүх хуралдаанд иржээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ