Хохирогч Б.Булган


С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл түр завсарлаад байна.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цор ганц амьд гэрч гэгддэг түүний гэргий Б.Булган энэ удаагийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байгаа. Түүнийг арван сарын хугацаанд хорьсон. Анх гэм буруутай хэмээн хориод гэм буруугүй хэмээн сулласан гэдгийг түүний өмгөөлөгч Ц.Гүенбат хэллээ.
Б.Булганы зүгээс нэхэмжилсэн зүйлгүй ч гомдол, хохиролтой гэдгийг өмгөөлөгч нь хэлж байна.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ