Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хурал завсарлажээ


С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд нийт 40 хүн оролцож байгаа. Зургаан өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал түр завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд оржээ. Хэрэв шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнийг гэм буруутай гэж үзвэл хуралдаан үргэлжилнэ. Харин гэм буруугүй, эсвэл мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргавал хурал дуусах юм байна.
Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ