ОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ 
2019-08-25

Орос улсад үнэт металлтай холбоотой банкны ажиллагаанд ноогдуулах нэмүү өртгийн татварыг цуцласан хууль үйлчилж эхлэснээр алт тушаалт нэмэгдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. 


Тодруулбал, зохих хуулийн төсөлд өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан бөгөөд энэ хуулийн дагуу иргэд болон хуулийн этгээдүүдээс үнэт металл авах, өөрийн нэрийн өмнөөс өөрийн зардлаар хүлээн авсан үнэт металлыг байршуулах, үнэт металлаар данс нээх, хөтлөх, түүнчлэн хувь хүн болон хуулийн этгээдүүдийн даалгавраар гуйвуулга хийх, тэр дундаа үнэт металлаар нээсэн банкны данс хөтлөх гэсэн ажиллагаанууд НӨТ-аас чөлөөлөгдсөн юм. 


Түүнчлэн зээлийн байгууллагуудын гүйцэтгэдэг хэлэлцээрүүдийн жагсаалтад үнэт металл болон үнэт металлаар хийсэн зоостой гүйлгээг мөн багтаажээ. 


Ийнхүү татварыг цуцласнаар хуулийн этгээдүүдийн зүгээс алтны эрэлт нэмэгдэхийн дээр Орост ам.долларын хадгаламжийг орлуулах хувилбар үүсгэх шаардлагатай болсон тул үүнд алт хамгийн тохиромжтой хувилбар гэж хууль санаачилагчид үзсэн байна. 


Дээр дурьдсан хуулиудыг хэрэгжүүлснээр алтны эрэлт 14 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Манайд эсрэгээрээ яваад байх юм. Хэдэн алтны уурхайгаа хяналт шалгалтыг нь чангатгаад зөв гольдрилоор нь явужлж ахиухан алт олборлуулж валютын нөөцөө нэмэгдүүлэхийн оронд юм л бол хаана, бооно, хураана гээд эргээд социализм байгуулах гээ юү?! Венесуэлийн араас орох гээ юү?! Яг үнэндээ бол тэдэнд хяналт тавих ёстой төв, орон нутгийн төрийн албан хаагчид чинь өөрсдөө гуйж, дарамталж баыж авилга аваад амаа үдүүлчихээд ажлаа хмйхгүйгээс ийм замбараагүй байдал газар авсан шүү?!
2019-08-26