Буриад улс Халх голд амиа өргөсөн дайчдын хөшөө Монголд бэлэглэжээ
2019-08-27

Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан авто цувааны оролцогчид Буриадаас дайнд оролцон амиа алдсан дайчдын дурсгалын хөшөөг Монголд бэлэглэнэ гэж Буриад улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. 


“Эцэг өвгөдийн замаар” авто цуваа наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дөрөвний хооронд үргэлжлэх бөгөөд 100 гаруй хүн оролцож байгаа юм байна. 


Энэ арга хэмжээний үеэр манай улсад бэлэглэх хөшөө нь буриад, орос, монгол гурван дайчныг дүрсэлсэн бөгөөд 1939 онд Халхын голын байлдаанд амиа алдсан Буриадын 398 дайчны нэрийг сийлсэн дурсгалын самбар, металлаар хийсэн георгийн туузтайгаар дүрсэлжээ. 


Дурсгалын хөшөөг наймдугаар сарын 23-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол руу авч явсан байна. Хөшөөг “Рысь” хайгуулын отрядтай хийсэн бэлэглэлийн гэрээний дагуу Халх гол сумын “Ялалт” музейд бэлэглэх бөгөөд наймдугаар сарын 30-ны өдөр авто цуваа дуусах үед “Халхын голын байлдаанд оролцсон Буриадын дайчдад”хөшөөг нээх ёслолын ажиллагаа болох юм байна. 


Буриад улсын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Зөвлөлт-Монголын цэргүүд Халхын голд Япон-манжуурын эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний оргил хэсэг болох цэргийн парад есдүгээр сарын 15-ны өдөр Улаан-Үд хотын төв талбай дээр 12:00 цагт болох аж. Парадад  Буриадын цэрэг эх оронч клубуудын гишүүд, сурагч, оюутнууд, Буриадын Залуу армийн гишүүд, цэргийн сургуулийн сонсогч хүүхдүүд оролцохын дээр Монгол улсаас зочид төлөөлөгчид оролцох юм байна. 

 

Парадын үеэр оролцогчид, үзэгчдэд зориулан хээрийн гал тогоо, орчин үеийн зэвсэглэл болон 1939 онд байлдаан өрнөсөн газраас “Рысь” хайгуулын отрядын олсон археологийн олдворуудын үзэсгэлэнг дэлгэх аж. Мөн цэрэг эх орны сэдэвтэй олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
1957 он хүртэл Буриад монгол гэж нэрлэдэг байсан. Одоо монгол гэдгээ мартсан орос хэлтэй ази царайтай нөхдүүд болсон
2019-09-02
Урам:
Түүхийн ээдрээтэй гашуун сургамжтай цагт Орос-Манжын Буурын гэрээ гэгчээр 1770-аад онд Буриад монгол Сибирь Байгаль нууртайгаа ар монголоосоо салж түмэн бэрхийг туулж Бурят-Монгол ская АССР нэг болж одоо өчүүхэн хэсэг нь үлдэж хүчээр оросжсон юм.
2019-08-30
Буриад улс гэж хаана байнаа. Буриадууд гэж өөрсдийгөө Орос гээд бодцон монгол хэлээ мэдэхээ байсан өрөвдөлтэй монголчууд байнаа
2019-08-29
uuchlaarai ar mongliig bvgd mongol shv
2019-08-27
Po:
Buriad uls gj bhgu zvger okrug shd
2019-08-27
Ира:
Спасибо.
2019-08-27
Урам:
Түүхийн ээдрээтэй гашуун сургамжтай цагт Орос-Манжын Буурын гэрээ гэгчээр 1770-аад онд Буриад монгол Сибирь Байгаль нууртайгаа ар монголоосоо салж түмэн бэрхийг туулж Бурят-Монгол ская АССР нэг болж одоо өчүүхэн хэсэг нь үлдэж хүчээр оросжсон юм.