Бразил Амазоны түймрийг унтраахад зориулагдсан тусламж авахад бэлэн

Амазоны ойд гарч буй гал түймэртэй тэмцэхэд зориулагдсан тусламжийн хөрөнгийг бие даан захироан зарцуулах нөхцөлтэйгээр гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын тусламжийг хүлээн авахыг Бразилийн эрх баригчид зөвшөөрч байгаа талаар тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Отавиу Регу Баррус мэдэгджээ.
“Бразилийн Засгийн газар олон улсаас санхүүгийн тусламж авахад бэлэн. Энэ тусламжийг манай улсад орж ирсний дараа гагцхүү Бразилийн ард түмэн захиран зарцуулна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Өмнө нь, даваа гаригт Бразилийн Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Оникс Лоренцони мэдэгдэл хийхдээ Амазоны түймрийг унтраахад зориулагдсан “Их долоо”-ийн 20 сая еврогийн тусламжаас татгалзана хэмээн онцолж байлаа.
Энд дуулгахад, олон хоног үргэлжилж буй Амазоны түймрийг унтраахаар Бразилийн 43 мянга гаруй цэргийн алба хаагч дайчлагдсан бөгөөд түймэр унтраахад зориулж 9 сая гаруй ам.доллар зарцуулсан байна.
Амазоны галыг унтраахад ДиКаприогийн сан 5 сая ам.доллар хандивлана
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ