Итали: Венецийн кино наадам нээлтээ хийж байна 

img

Өнөөдөр, наймдугаар сарын 28-ны өдөр Италийн Лидо арал дээр Венецийн кино наадам эхэлж байна. Наадмыг Катрин Денев болон Жюльет Бинош нарын гол дүрд нь тоглосон “Үнэн” киногоор нээнэ гэж Вести мэдээллээ. 


Энэ кинонд үй олон шүтэн бишрэгчээр хүрээлүүлсэн, ахимаг насны Франц эмэгтэй жүжигчний талаар өгүүлэх аж. 


Венецийн кино наадмын үндсэн хөтөлбөрт 21 кино багтсан байна. Венецийн кино наадам анх 1932 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд наадмын нээлт болгон Америкийн найруулагч Рубен Мамуляны “Доктор Джекилл болон мистер Хайд” киног үзүүлж байжээ. 


Венецийн наадам ирэх сарын долоонд өндөрлөх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ