Чили: Ерөнхийлөгч байшин бариулахдаа зөрчил гаргасан гэж торгуулжээ

Чили улсын Пукон хотын шүүхээс тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньеруг байшингаа бариулахдаа хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн 4,93 сая чили песо буюу 6,8 мянга орчим ам.доллараар торгох шийтгэл ноогдуулжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр Пукон хотын захиргаа Кабургуа нуурын эрэг дэх Ерөнхийлөгчийн байшинд ажил эцэслэн хүлээн авах акт үйлдэгдээгүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгчийг шүүхэд өгсөн байна.
Улмаар хотын захиргаа байшинг буулгах хүсэлт гаргасан ч шүүх энэ хүсэлтийг түтгэлзсэн бөгөөд Ерөнхийлөгч их хэмжээний торгуулиа төлсөн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ