БНХАУ 10 дугаар сард 70 жилийн ойгоо тэмдэглэнэ

БНХАУ үүсэн байгуулагдсны 70 жилийн ой 10 дугаар сарын нэгэнд болох бөгөөд ойг цуврал томоохон арга хэмжээнүүд, тэр дундаа баярын жагсаал, цэргийн парадаар тэмдэглэнэ гэж Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч Ван Сяохуэй мэдэгджээ.
“БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн тэргүүн Ши Жинпин энэ үйл явдалтай холбоотойгоор чухал үг хэлэхийн дээр өргөн цар хүрээтэй парад хийж, баярын жагсаал зохион байгуулна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, Засгийн газар түүхэн ойд зориулан баярын шоу, үзэсгэлэн, тоглолтууд зэрэг бусад олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр нь олон сая хүн оролцсон, улс даяар зохиогдох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ