Huawei шинэ утаснууд Gmail, Google Maps, YouTube аппликейшнгүй гарна 

img


Ирэх сард албан ёсоор танилцуулагдах Нuawei Mate 30 ухаалаг утаснууд хилийн чанадад төдийлөн амжилт олохгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Хятадын энэхүү бүтээгдэхүүнүүд нь АНУ-ын хоригийн улмаас  Google, Play Market  Gmail, Google Maps, YouТube зэрэг аплликейшнүүдийн алба ёсны хувилбаруудгүй гарах аж. 


Энэ зунаас Америкийн зөвшөөрсөн Хуавэйн худалдааны түр зөвшөөрөл нь шинэ гар утаснуудын   Google  аппликейшн болон үйлдлийн системийн тохиргоонд хамаарахгүй гэж Google мэдэгдсэн бөгөөд зөвшөөрөл нь гагцхүү программ хангамжийн шинэчлэлт л хамаарах гэнэ. 

 

Эргэн сануулахад, АНУ, Хятадын худалдааны дайны улмаас Америк Хятадын технологийн гигант Хуавэй компанид олон талт хориг тавьсан юм. Худалдааны дайн эхлэх болсон шалтгаан нь Америк Хятадыг оюуны өмч, технологи хулгайлсан гэж буруутгасантай холбоотой. Улмаар  тавдугаар сарын 10-наас эхлэн АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп дахин 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг даалгасан. Энэ нь Хятад улс өмнө нь худалдааны асуудлаар зөвшилцсөн хэлэлцээрээсээ ухарч байгаатай холбоотой гэж АНУ тайлбарласан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зүгээр л хэрэггүй хог болж дээ
2019-08-29