Ослын улмаас Монголын иргэд бэртжээ 

img

Москва орчмын замд микроавтобус, ачааны машинтай мөргөлдсний улмаас зургаан хүн гэмтсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Монгол болон Белорусын иргэд ослын улмаас бэртсэн байна. 


Сагкт-Петербургаас Москва чиглэлийн микроавтобусанд найман зорчигч байснаас тав нь Монгол, гурав нь Белоруссын иргэн байсан гэнэ. Ослын улмаас автобусны жолооч болон таван зорчигч гэмтснийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд осолтой холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж Оросын Дотоод хэргийн яамны Москвагийн хэрэг эрхлэх газраас мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ