Хилийн хамгаалахын мэдээллийг сонсоно

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордон 14.30 цагт хуралдана. Уг хуралдаанаар "Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенц"-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөнө. Мөн "Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол"-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөнө. Харин хуралдааны төгсгөлд Хил хамгаалалтын асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлэл сонсох юм байна.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ