Халхын голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владиир Путин есдүгээр сарын гурванд Монголд айлчлах үеэрээ Орос, Монголын найрамдалт харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн тухай шинэ гэрээнд гарын үсэг зурна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдснийг Regnum агентлаг дамжууллаа.
Түүнчлэн засгийн газар, яамд хоорондын гэрээ, бизнесийн салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон гэнэ.
Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтаж байгааг Regnum дамжууллаа.
Айлчлалын үеэр Орос, Монгол, Хятад гурван талт хамтын ажиллагааны асуудлууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийг хэлэлцэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |