
Цэргийн шинчилсэн бүртгэл энэ сарын 4-22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иргэний цэргийн үүргийн хуулийн дагуу шинэчилсэн бүртгэлд 18-50 насны бүх эрчүүд болон 55 хүртэлх насны бэлтгэл офицерүүд заавал хамрагдах ёстой.
Нийслэлийн хэмжээнд цэргийн шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш хамрагдсан ёстой хүмүүсийн 65,3 хувь нь бүртгүүлжээ.
Хэрэв бүртгэлд хамрагдаагүй бол 50000 төгрөгөөр торгох хуультай аж. Бүртгэл дүүрэг тус бүр дээр ажлын өдөр 09.00-20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ