Хонгконг: Оюутан сурагчид “хичээл хаялт” зарлав

Сөрөг хүчний уриалгаар эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдэн Хонгконгийн олон зуун оюутан, сурагч даваа гаригт “хичээл хаялт” зарласан тухай орон нутгийн телевиз мэдээллээ.
Ахлах ангийн зарим сурагчид хичээлийн жилийн эхний өдөр хичээлдээ суулгүй, засгийн газрын эсрэг жагсаал руу оролцохоор хотын төвийг зорьсон байна. Мөн олон тооны жагсагч оюутан Хонгконгийн Хятадын их сургуулийн хотхонд цугларчээ. Харин хичээлдээ суусан суралцагчид эсэргүүцэгчидтэй санал нэг байгаагаа илэрхийлэн хар маск зүүж ирсэн байна.
Энд дуулгахад гурван сар орчмын хугацаанд Хонгконгод эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж байгаа юм. Жагсагчид БНХАУ руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг нэг мөр эргүүлэн татах, цагдаагийнхны үйлдлийг мөрдөн шалгах хараат бус комисс хуралдулах, эсэргүүцлийн арга хэмжээнд оролцоод баривчлагдсан бүхий л хүмүүсийг суллах, эсэргүүцлийн арга хэмжээг эмх замбараагүй байдал гэж ангилахыг зогсоох, түүнчлэн Хонгконгод шууд ардчилсан сонгууль явуулах сонгуулийн шинэчлэлт хийхийг шаардаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ