Буриадын тэргүүн Орос-Монголын дээд түвшний хэлэлцээр оролцоно

Есдүгээр сарын хоёрны өдөр Улаанбаатар хотноо болсон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов оролцжээ.
Тэрбээр ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, “Улаан-Үд-Халх гол” авто цувааны оролцогчидтой уулзсан байна.
Түүнчлэн Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Искандер Азизовтой хамтран оролцжээ.
Өнөөдөр, есдүгээр сарын гуравны өдөр Алексей Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцох Орос-Монголын хэлэлцээрт оролцох юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ