Кремль: Орос, Монгол улс бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ 

img

Оросын тэргүүн Владимир Путины онгоц  даваа гаригийн шөнө Чингисхаан олон улсын нисэх буудалд газардсан. В.Путины айчлал өнөөдөр буюу есдүгээр сарын гуравны өдөр албан ёсоор эхлэх бөгөөд тэрбээр Халхын голд Монгол-Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. 


Путины айлчлалын талаар Кремлийн цахим хуудас мэдээлэхдээ “талууд Орос-Монголын хамтын ажиллагааны нөхцөл байдал цаашдын хөгжлийн хэтийн төлөвт болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулна” гэжээ. 


“Улс, Засгийн газар, яамд хоорондын багц баримт бичгүүд, тэр дундаа ОХУ болон Монгол улсын найрсаг харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн шинэ гэрээг байгуулна” хэмээн Кремлийн  хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ