В.Путинээс асуугаагүй асуултын ОЙЛГОМЖТОЙ хариулт 

img

“Путиныг ирэхэд дараах асуултуудыг асуугаач сэтгүүлчид ээ. Асуух юм зөндөө байна шүү дээ. Эг, Шүрэн, Орхоны УЦС –уудын төсөлд яагаад Орос саад болдог вэ?” гэхчилэн хэд хэдэн асуулт бичсэн пост Оросын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын өмнөхөн фейсбүүкээр тархаж, үүнийг фейсбүүкээр “манай худалдагдсан сэтгүүлчид амжихгүй, чадахгүй, орос хэл ч мэдэхгүй”, “ингээд асуучихаж чадвал баатар цол олгоё” гэх мэт даапаалан түгээж байв. 


Үнэндээ бид асууж чадсангүй, харин амнаас гараагүй асуултын хариулт ойлгомжтой байлаа. Монголын зах зээл том биш ч энэ л орныг эрчим хүч, шатахууны нийлүүлэлтээс хамааралтай байлгах нь тэднийг хойд хөршөөсөө хамааралтай байлгах нь Оросын ашиг сонирхол, үүнийг хэдэн үг хэлхэгч би биш учир мэдэх хүмүүс ч бэлхнээ хэлдэг. 


Энэ жил Халхын голын байлдааны 80 жилийн ойг Орос, Монгол хамтран тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилна гэсэн мэдээлэл гармагц Оросын хэвлэлүүдээр “хоёр орны төрийн тэргүүн Байгал нуурын экосистемд хортой нөлөө үзүүлэх Монголын УЦС-ын төслийн талаар хэлэлцэж магадгүй” гэсэн мэдээлэл гарч байсан юм. Ойлгомжтой юмыг яриад цаг үрээд яах вэ гэсэн бололтой, УЦС-ын асуудал хөндөгдсөнгүй, эрчим хүчээр чинь найдвартай хангаад өгнө гэж Путин мэдэгдэв.

 
Владимир Путин  Дулааны IV  цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ОХУ хамтрана гэв. Мөн цаашид ч Монголын цахилгаан эрчим хүчний найдвартай нийлүүлэгч байна гэлээ. Ойлгомжтой, “танайх эрчим хүч үйлдвэрлээд юугаа хийнэ, бид нийлүүлээд, хуучирсан тоног төхөөрөмжийг чинь шинэчлэхэд туслаад байж байя” гэж түүний үгийг тайлмаар. 


Одоо нэг хэсэгтээ манай улсад төрийн түвшинд УЦС-ын асуудал яригдахгүй, ямартай ч Х.Баттулга ерөнхийлөгчийн үед энэ асуудал сөхөгдөхгүй нь тодорхой болов. Хүлээж сураагүй биш, тэр хооронд хаа нэг сануулж сураагүй биш дахин хэдэн жилээр “улигт ” УЦС –ын төслөө үгүйлсээр, чимээ чагнасаар суух л үлдлээ. 

 

Б.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ах:
Энэ гадаад хүн бидний талаар их санаа зовж байгаа юа байхдаа юу гээд байгаа юм болдоо хэ хэ ...
2019-09-05
Ард:
Барьчихаад л цаана нь гарна, юу гээд л гоншигнолдоод байгаа юм бэ, улс үндэстний хувьд цаана нь гарах юм олон доо ...
2019-09-05
egiin goliin tsahilgaan stants bariad mongoliig 100 huvi hangah bolomjgui ternii orond 5 tolgoi deer stants bariad oyun-tolgoid niiluulbel iluu ashigtai
2019-09-04
Ах:
Энэ гадаад хүн бидний талаар их санаа зовж байгаа юа байхдаа юу гээд байгаа юм болдоо хэ хэ ...
Zochin:
hervvl hvn muulah hvnii muu vzeh baisan bolch manai setgvvlchid harin ch neg gyalalzana shvv
2019-09-04
Жижиг ч гэсэн Ховд, Увсынхаа усан цахилгаан станцаа юун түрүүн барихыг бодоод л сууж байхаас.
2019-09-04
Irgen:
Neg nartai udur Honshoortoi eh oronch erunhiilugch songogdoj l taaraa. Ter ued UTsStantsaa barij l taaraa. Heden uyeree tulsh tsahilgaanaar haraat baihgui bailgui dee.
2019-09-04
irgen:
archaagui setgyylchid hevleliin hural deer asuuchih chadvargui baij
2019-09-04
bainga geleg zarailna!!!!:
engersen hoino ni bitgii hyz!!!!chaddag yum bol emne ni tabih chini yasiim?....
2019-09-04
Zochin:
Tonog tuhuurumjiin shinechlelee manaihaas zeel avch hii gej bgaa. Oilgomjtoi.
2019-09-04