Дмитрий Новиков: Монголын геополитикийн ашигтай байрлал нь төрөл бүрийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж олгоно

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын гуравны өдөр Монгол улсад айлчилсан. Түүний энэхүү албан ёсны айлчлал болон айлчлалын үеэр байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн талаар Оросын хэвлэлүүд олон талаар үнэлэлт дүгнэлт өгч байна.
“Федеральное агентство новостей” агентлаг “Монголын газарзүйн баярлал Оростой харилцах хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?” нэртэй нийтлэл гаргажээ.
Энэ нийтлэлд, Оросын Төрийн думын олон улсын харилцааны асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиковын байр суурийг тусгасан байна. Дмитрий Новиков Орос, Монголын найрсаг харилцааны гэрээ нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон боломжуудыг нээж өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлсний дээр Азийн бүс нутаг дахь Монголын геополитикийн ашигтай байрлал нь төрөл бүрийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж олгоно хэмээн онцолсон байна.
Орос, Монголын найрсаг хөршийн харилцаа түүхийн янз бүрийн үе, тэр дундаа ЗХУ-ын үеийн харилцааг тодорхойлж байсны дээр Зөвлөлтийн энэхүү өвийг зөв зүйтэй зарцуулах ёстой гэж Новиков үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Гэхдээ, энэ улстай харилцах найрсаг харилцаа ч эргэлзээтэй болсон 1990-ээд оны үе байсан. Өнөөдөр тэр “цааш хийсэн тээш”-ээ ашиглах үе нь ирлээ” хэмээн Новиков өгүүлээд хоёр орны хувьд олон салбарт хамтран ажиллах ихээхэн боломж бий гэдгийг онцолсон байна.
“Бидэнд эдийн засгийн болоод хил орчмын хамтын ажиллагаанд боломжууд бий. Түүнчлэн, боловсолын салбараас эхлээд соёлын салбар дахь төслүүд хүртэлх хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломжуудыг дутуу үнэлж болохгүй. Монгол болон Оросын гол улс төрийн хүчнүүд манай хоёр орон ойр, харилцан ойлголцолтой, нягт хамтын ажиллагаатай байхыг хүсч байгаа” хэмээн Новиков өгүүлжээ.
Мөн Монгол улс Азийн бүс нутагт ашигтай байрлалд оршдог нь тээврийн олон төслүүдийг хэрэгжүүлэх боломж өгч байгааг онцолсон байна.
“Чухал биш ард түмэн, улс гэж байдаггүй. Монол улс дэлхий нийтийн анхаарал хандсан Азийн бүс нутагт оршдог. Энэ бүс нутаг эрчимтэй хөгжиж байгаа. Өнөөдөр хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгохын тулд Фрнцын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны шуугиан тарьсан нийтлэлийг уншихад л хангалттай. Энэ тал дээр Монгол улс Азийн хамгийн их хүн амтай орон биш, эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордоггүй ч энэ улстай харилцаагаа хөгжүүлэх нь бидэнд хувьд зарчмын хувьд чухал. Энэ нь Ази Европын хоорондын тээврийн коридортой холбоотой зарим санаачилгууд Орос, Монголын идэвхитэй оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй гэдэгтэй холбоотой юм ” хэмээн Новиков өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ