Facebook дөрвөн сая хэрэглэгчийнхээ утасны дугаарыг алджээ 

img

Фейсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсантай холбоотой ээлжит дуулиан гарлаа. Энэ удаад фейсбүүк хэрэглэгчдийн дөрвөн сая гаруй утасны дугаар нийтэд ил байдлаар цацагдсан байна. ТАСС агентлагийн мэдээлснээр АНУ, Их Британи, Вьетнамын иргэдийн утасны дугаарын мэдээлэл ийнхүү алдагджээ. 


Фейсбүүк компанийн албан ёсны төлөөлөгчид эдгээр мэдээллийг утасны дугаараар хувь хүний хуудсыг хайх тохиргооны тусламжтайгаар цуглуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ ийнхүү хүн хайх тохиргоо 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллахгүй байгаа гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ