ОХУ: “Эко” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүдийг хуванцар саванд худалдахыг хориглоно 

img

 

Орост органик бүтээгдэхүүнүүдийг хуванцар сав баглаатайгаар худалдахыг хориглож саналыг Үндэсний органик холбооноос гаргажээ.  Энгийн хуванцар төдийгүй нано материал болон нано хэсгүүдээс гарган авсан дэвшилтэт технологийн савлагаанууд ч энэ хоригт хамаарах гэнэ. 


Дээрх холбооны гаргасан санал Росстандартын техникийн хороонд хүргэгдсэн бөгөөд нано хэсгүүд аюулгүй гэдэг нь одоогоор батлагдаагүй тул цэвэр бүтээгдэхүүнд нөлөөлж болзошгүй гэж санаачилагчид үзжээ. 


Мөн зохих стандартад өөрчлөлт оруулснаар Оросын бүтээгдэхүүнүүдийг дэлхийн стандартад хүргэж, улмаар экспортонд гаргах боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм байна. 


Энд дуулгахад, 2016 оноос эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад “эко” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг гагцхүү экологийн цэвэр материалд савлахыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа юм.  Энэ журмын дагуу гагцхүү эрдэнэшишээс гаргаж авсан цаасан боодол зөвшөөрөгдөх бол полэтилен, полпропилен, поликарбонатын үндсэн дээр гарган авсан гялгар уут, хуванцар савыг хориглодог аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ