Эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 26 хүнийг баривчилжээ
2019-09-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар, гэмтсэн хүний тоо 20 хувиар тус  тус буурч, зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 33,3  хувиар өссөн байна.

 

Нийслэлийн хэмжээнд гарч буй зам тээврийн ослуудын ихэнх нь явган зорчигч зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн явган хүний гарцтай, гэрэл дохионы зохицуулалттай уулзвар гарцаар зам хөндлөн гарах, жолооч нар уулзвар гарц руу ойртон ирэх үедээ хурдаа сааруулан, гэрэл дохио зөрчихгүй, явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрөөж хөдөлгөөнд соёлтой байдлаар оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Согтуугаар машин барьдаг асуудал хэрээс хэтэрлээ шдээ. Тээврийн цагдаагийнхаан...
2019-09-06