British Airways: Нисгэгчид ажил хаяж, 2000 нислэгийг цуцлав

img

 

Европын томоохон агаарын тээврийн компаниудын нэг болох British Airways-ын нисгэгчид ажил хаясны улмаас 2000 орчим нислэг цуцлагджээ. Тус компанийн нисгэгчид есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд ажил хаялт зарласан бөгөөд үүний улмаас 290 мянга гаруй зорчигч хугацаандаа нисэх боломжгүй болсон байна. 

 

Нисгэгчид цалингаа нэмүүлэхийг шаардасны дээр компаниас тавьсан саналыг хүлээн аваагүй бөгөөд одоогоор компанийн удирдлага болон нисгэгчид тохиролцоонд хүрч чадаагүй байгааг ВВС дамжууллаа. 

 

Тэд мөн энэ сарын 27-ны өдөр дахин ажил хаяхаар төлөвлөсөн бөгөөд нэг өдрийн ийнхүү сул зогсолт 40 сая фунт стерлингийн хохирол учруулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ