БНАСАУ 71 жилийн ойгоо тэмдэглэж байна 

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан Ким Жон Унд баяр хүргэжээ. 


В.Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд илгээсэн цахилгаандаа “Хоёр талт хэлэлцээр болон олон талын хамтын ажиллагааны цаашдын хөгжил манай хоёр орны ашиг сонирхолд нийцэн, Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. 

Түүнчлэн Орос, БНАСАУ-ын найрсаг харилцааг цохон тэмдэглээд, дөрөвдүгээр сард Владивостокт уулзсан нь үүний баталгаа хэмээсэн байна. 


Харин БНХАУ-ын дарга баяр хүргэсэн мэндчилгээндээ “Бидний харилцан ойлголцол амьдрал дээр идэвхитэй хэрэгжиж байгаад би баяртай байна. Хятад болон БНАСАУ-ын хоорондын уламжлалт нөхөрлөлийг түүхэн шинэ үед үргэлжлүүлэхэд би бэлэн” хэмээжээ. 


БНАСАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа, 1948 оны есдүгээр сарын есний өдөр байгуулагдсан, Зөвлөлтийн эзлэсэн бүсийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан. Энэ улсыг Солонгосын Хөдөлмөрийн нам болон түүний дарга удирддаг. Ким Жон Ун 2011 онд эцгийнхээ араас энэ намын даргын албан тушаалыг хаших болсон юм. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hazuudni buduun huu dutaad bna
2019-09-09