Оюутны эрүүл мэндийн даатгалыг төр хариуцна

img

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчид эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах юм. Өнгөрсөн 2010 он хүртэл оюутан суралцагчид сарын 500 төгрөг, жилийн 6000 төгрөгөөр тооцон шимтгэлээ өөрөө хариуцан төлж байсан. Харин энэ сарын 1-нээс эхлэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахаар болсон. Тодруулбал, дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцаж байгаа 155.7 мянган оюутнууд, суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлдээ санаа зовохгүй байж болох аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

...:
Bi orond ni bichchihii. Bi myanganzahiabiana. Ta manaihaar uilchluulvel hyamdhan notebook bolon olon2 shine ziulstei bolno. Hamgin davuu tal ni ANUgaas shuud uildveriin bolon NOTiin unen i nemegdsen uneer zaragddag. Manaid ta tsaasan deer zahia bichih hereggui. Harin commmend uldeeh yumuu mail bichij, esuul utasdaj bolno. ... Jich: Bi lav 1000zahia.com-iig demjdeg. Tegjiigaad yum avnaa. 1000zahiagiinhaan. Harin nadaa haymdruulaarai,.. :P
2012-01-18
odoo minii door 1000 zakhia commet naidvartai bichne
2012-01-18