БНАСАУ-ын далайчид Оросын хилчид рүү халджээ 

img

 

Хойд Солонгосын хөлөг онгоцны экипаж Япон тэнгист Оросын хилчид рүү халдсаны улмаас гурван цэргийн албан хаагч шархадсан талаар Оросын Холбооны аюулгүй байдлын албаны эх сурвалжтайгаар  ТАСС агентлаг мэдээллээ. 


“Хойд Солонгосын хөлөг онгоцы экипаж (45 гаруй хүнтэй) хилийн хөлгийн үзлэгийн хэсгийн гишүүд рүү зэвсэгт халдлага үйлдсэн. Улмаар гурван цэргийн албан хаагч шархадсан ” хэмээн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ. 


Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Оросын Холбооны аюулгүй байдлын албаны Приморск хязгаарыг хариуцсан хилийн удирдах газрын хөлөг онгоцны бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 


Ажиллагааны үеэр Япон Тэнгис дэх ОХУ-ын эдийн засгийн бүсэд хамаарах хэсэгт Хойд Солонгосын хууль бусаар агнуур хийж байсан хоёр хөлөг онгоц,  11 моторт завийг илрүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хойд солонгос гэж ийм л новшнууд шүү дээ өөрт нь хэрэггүй ашиггүй болоод ирмэгц хэн рүү ч халдахад бэлэн
2019-09-18