Сайд нарын асуудлыг өнөөдөр ярихгүй гэв

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын шинэ сайд нарыг батламжилна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Дээрх мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас үгүйсгэж байна. Албаны хүн өнөөдрийн байдлаар Засгийн газраас сайд нарын асуудлыг албан ёсоор УИХ-д оруулж ирээгүй байгаа гэв. Түүний мэдээлснээр Засгийн газраас УИХ-ын Тамгын газарт сайд нарын асуудлыг оруулж, эхлээд АН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцүүлсний дараа дараагийн шатны хэлэлцүүлгүүдийг хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ