Нүүрс түлсэн байгууллагад зөрчлийн хэрэг нээжээ

img

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  уг үйлдвэр нь уур үйлдвэрлэхдээ түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hotod nyyrs tylehiig horih heregtei
2019-09-19