Сэрэмжлүүлэг: Танихгүй хүнд гар утсаа бүү өг


Гудамж талбай, олон нийтийн газраар явж байхад нь хэн нэгэн хүн "Гар утсаараа нэг яриулаач" "Хүнрүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч" гэх нэрийдлээр гар утсыг нь залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тухайлбал энэ сарын 25-ны өдөр БГД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 38 настай эмэгтэй үл таних хүнд гар утсаа өгөөд залилуулсан талаар гомдол гаргасан байна. Таньж мэдэхгүй хүнд гар утсаа өгч эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлье.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ