ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2019-09-30

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб-ын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа хүлээн аваад зургаан сарын хугацаа өнгөрсөн. Гэвч сүүлийн үед түүний бие нь чилээрхэж удаан хугацаанд эмчлүүлэхээр болсон тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.

 

Хошууч генерал А.Ганбат “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэв.

 

ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЗХ-д хаяаагаар орж ирээд удсангүй шивдээ
2019-10-04
ЗАН ХАРЬЦААНЫ ХУВЬД АСУУДАЛТАЙ ЮМ ЧИНЬ ЯАЖ ӨНӨӨГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ УДИРДАХ ЮМ БЭ ??????????????????????????? ЗӨВ ТӨЛӨВШСӨН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮНИЙГ ТОМИЛООСОЙ БИЛЭЭ БУРХАН МИНЬ ????????????????????????????????????????
2019-10-01
Батсайхан:
Юу хийсэн гэж генерал болно вэ? Энхийн цагт шүү
2019-10-01
17-гийн офицер:
Ийм амархан няцах байсан бол армиар тоглож өчнөөн олон аавын хүүг ажлаас нь халж түмэн олны дургүйцлийг хүргэх хэрэг байсан юмуу. Ер нь бол бурхан цаанаас нь харсан хэрэг л дээ. Энэ олох аавын хүүхдүүдийн хувь заяаг МАК-ийн гар хөлөөр тоглуулж болохгүй гэдгийг Баттулга хожимдоогүй ойлгосон нь яамай
2019-09-30
Зочин:
Ажлаа хийж чадахгүй болоод тар нь танигдаад аргагүйд хүрээд өргөдлөө өгснийг армийхан бүгд мэдсээн. Санаа зовах хэрэггүй
2019-09-30
Нараа:
Багахан зэргийн эх орон ард түмнээ гэсэн сэтгэл байгаа хэн ч Баттулгатай ажиллах боломжгүй л дээ
2019-09-30
Монгол:
Ажил хийх хүн бсан юм даа. Яав юу боловооо???
2019-09-30