Гишүүд ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг дэмжлээ

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо яг одоо “А” танхимд хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд  Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ахмад настны нийгмийн хамгаалалын талаар гишүүд дэмжиж байгаа бөгөөд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар энэ оны төсөвт суулгаж өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлын дараа УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэтгэвэр маш зөрүүтэй бодогдож байна Цэргийнхэн энхийн цагт улсын бүрэн хангамжид байж яахаараа 80% гэж жирийн хүмүүс тэтгэврийн нас хүртэл мөлхтлөө ажиллаад түүнээс бараг 2 дахин багаар тогтдог нь ямар учиртай юм бэ Тусгай хангамжийнхны зардлыг нуруун дээрээ үүрсний давхар шийтгэл юм уу
2012-01-19
inna:
1995 onoos umnu tetgebert garsaan. ter ueiin syyri tetber bodoh hybi n undur bailaa. tegeed ene tur zasag yanz bureer uurchilsuur baigaad odoo dunguj 150.0 abch bna. getel ylsad 40 garan jil ajillasan baigaa shuu dee. tetgeberee nem. gandi saidtai sanal niilehgui bna. 1995 onoos umnuh bolon hoino tetgeber zuruugui gedegtei
2012-01-18