
Засгийн газрын хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Шадар сайд М.Энхболдын Хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлт батлах тухай, Улсын нөөцөөс өвс, тэжээл худалдаж, нөхөн бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна.
Үүний дараа Сангийн сайд С.Баярцогт ”Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах тухай төслүүдийг хэлэлцэх юм.
Үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын оруулсан Журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын оруулж ирсэн асуудал, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын оруулсан нууцын зэрэглэлтэй асуудлуудлыг хэлэлцх юм байна.
Харин дараа нь М.Энхболд сайдын оруулсан Байнгын ажиллагаатай зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар, Ерөнхий сайдын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар, Бүтээн байгуулалтын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, Иргэдээс 2011 онд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн талаар танилцуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ