Г.Батцэнгэл: 6300 ккал илчлэгтэй нүүрсний хаягдал байдаг бол надад харуулаарай
2019-10-10

Г.Батцэнгэл: Би органик химийн доктор хүн. 6300 ккал илчлэгтэй хог нүүрс гэж байдаг бол харъя.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр угаартаж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн. Ингэхдээ Тавантолгой түлш компанид 800 мянган тонн угаасан нүүрс үнэгүй нийлүүлсэн “Энержи ресурс” ХХК-ийг буруутгасан юм.

 

Ерөнхийлөгчийн эмгэнэлд:

 

...Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ…

 

...Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов?...

 

....Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна...хэмээн нүүрс нийлүүлэгчийг илт буруутгасан юм.

 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2019.10.10) “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээлэл хийлээ.

 

 

-Нүүрс нийлүүлсэн компани буруутан болоод байна. Яагаад шахмал түлшний түүхий эдийг нийлүүлэх болов? Засгийн газар танай компанид эхэлж хандсан уу?

 

-2018 оны 01 дүгээр сарын 30-нд ажлын хэсгийнхэн Ухаа худагт очиж, баяжуулах үйлдвэрээс гарч буй угаасан эрчим хүчний нүүрсийг шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах санал тавьсан. Улаанбаатарын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлээч гэж манайд хандсан. Мөн энэ сардаа багтааж, Эрчим хүчний яамнаас нүүрсний дээж авсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 02-нд Ерөнхий сайдын ажлын албаны дарга Энх-Амгалангийн албан тоот ирж, жилд 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг шахмал түлш үйлдвэрлэх зорилгоор үнэ төлбөргүй нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтэд би болгоомжтой хандсан. Улс, нийгэм, ард иргэдээ бодоод тодорхой ажил хийхээр мушгиж гуйвуулдаг. Цагдаа шүүхээр айлгадаг. Заваан улс төрдөө татан оролцуулах гэж үздэг.

 

Тэгээд би хүсэлтийг хүлээн авч, нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бид стандарт шаардлагыг хангасан, өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг нийлүүлэхээр болсон. Ингээд 08 дугаар сарын 01-нд Тавантолгой түлш компанитай эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахдаа АТГ, Сангийн яам, ТӨБЗГ, ХЗДХЯ-наас тодруулга авч, баталгаа гаргуулсан. Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, олон жил яригдсан агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар шийдсэн.

 

-Ерөнхийлөгчийн мэдээлэлд түлшний үйлдвэрт хог хаягдлаа нийлүүлсэн гэдгийг дурдсан байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг нийлүүлсэн. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лабораторийн шинжилгээгээр Ухаа худагийн угаасан эрчим хүчний нүүрсний илчлэг нь 6300 ккал гэдгийг тогтоосон. Багануурын нүүрсний илчлэг 3000 ккал орчим байдаг. Үүнээс хоёр дахин илүү илчлэгтэй нүүрс нийлүүлж байгаа. 6300 ккал-ын илчлэгтэй хог байдаг бол надад харуулаадах. Би өөрөө химийн мэргэжилтэй доктор хүн. “Энержи ресурс” ХХК-д 2008 оноос хойш ажиллаж байна. Мэргэжлийн хүнийг үгийг сонсоорой гэж хүсмээр байна.

 

Төрийн компанитай хамтарч  ажиллахаар сүүлд нь дандаа лай болдог. Дандаа хардаж, шалгадаг. Бид хашраагүй байна. Үүнээс хойш аль болохоор зайгаа барина. Зайгаа барихаар нийгмийн тулгамдсан асуудлаас зугтаж байгаа мэт харагддаг.

 

-Нүүрс нийлүүлэх гэрээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?

 

-Эхний ээлжинд нэг жилийн хугацаанд хамтран ажиллана. Шаардлагатай бол таван жил хүртэлх хугацаанд манай компани дэмжиж ажиллая гэсэн.

 

-Хувийн компани 800 мянган тонн нүүрсийг үнэгүй өгсөн нь хардлага төрүүлээд байна?

 

-Үнэхээр үр дүн гарч магадгүй, дэмжье гэдэг үүднээс хандсан.

 

-Шахмал түлшинд нийлүүлсэн нүүрсийг өөр хаана хэрэглэдэг вэ? Нийлүүлэгчдээ нэрлэж болох уу?

 

-Манай компани 2011 оноос хойш бүх нүүрсээ угааж, боловсруулж экспортолсон. Баяжуулсан коксжих болон угаасан коксжих, хагас коксжих, эрчим хүчний нүүрсийг экспортолж байгаа.

 

Энэ хугацаанд 6-7 сая тонн баяжуулсан эрчим хүчний нүүрсийг экспортолсон. БНХАУ-аас гадна дотоодын цемент шохойн үйлдвэрүүд авдаг. Мөн өөрсдийнхөө ажилчдад өвөл нэг хүнд таван тонныг үнэ төлбөргүй өгдөг. Бас Даланзадгадын ДЦС-д жил бүр 40 000 тонн нүүрсийг үнэгүй нийлүүлдэг. Бидэнд нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй нийлүүлдэг туршлага байгаа. Тиймээс л үр дүнтэй ажиллахад нь нэмэр болох үүднээс нүүрсээ нийлүүлсэн.

 

-Шахмал түлшний үйлдвэрлэлийн талаар танд мэдээлэл байна уу?

 

-Шахмал түлш үйлдвэрлэхийн тулд нүүрсийг барьцалдуулах шаардлагатай. Гэхдээ ямар бодис ашиглаж байгаа талаар надад мэдээлэл байхгүй учраас ямар урвалд орохыг би хэлж чадахгүй. Тавантолгой түлш компани өөрсдөө үйлдвэрлэлийн горимоо гаргасан. Би үүнд оролцоогүй учраас буруу зөв, сайн муу гэсэн дүгнэлт хиймээргүй байна.

 

-Шахмал түлшинд өндөр илчлэгтэй нүүрс ашиглах шаардлагатай юу?

 

-6000 ккал-тай нүүрсийг шатдаггүй өөр бодистой 50:50 хувиар холилоо гэхэд илчлэг нь хоёр дахин буурч, 3000 ккал болно. 3000 ккал-тай Багануурын нүүрсийг өөр бодистой холиход илчлэг мөн хоёр дахин буурч, 1500 болно. Тиймээс өндөр илчлэгтэй нүүрс ашиглах шаардлагатай. Энэ утгаараа “Энержи ресурс” ХХК-ийн угааж, баяжуулсан нүүрсийг ашиглая гэсэн байх.

 

-Нүүрс ямар үнэтэй экспортолж байгаа вэ? Жилд нийлүүлэх 800 мянган тонн нүүрсний үнэ хэд болох вэ?

 

-Одоо 15 орчим ам.доллараар экспортолж байгаа. 800 мянган тонн нүүрс бол 12 орчим сая ам.доллар болно. Манай компани ийм хэмжээний борлуулалтын орлого олох боломжтой байсан. Бидний гол бүтээгдэхүүн коксжих нүүрс учраас өртгөнд нь шингээгээд нийгмийн хариуцлагаа биелүүлсэн.

 

-Нүүрс нийлүүлэх гэрээг цуцлах уу?

 

-Амарыг бодвол бид нүүрс нийлүүлэхээ больж болно. Гэхдээ агаарын бохирдолтой тэмцэх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд үр дүнг нь гаргасны дараа нүүрс нийлүүлэх эсвэл болих уу, бүр Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг зогсоох уу гэсэн асуудал яригдана. Гэхдээ энэ Засгийн газрын эрх мэдлийн асуудал.

 

 

 

 

 

Б.Энэрэл 

Shuud.mn
Сонин хачин
ymarch bsn hytad ene nvvrsiig golood mongolruu asar iheer butsaasan gedgiig hil gaaliihan bolon ene nvvrsiig zuuj bsn jolooch nar gadarlana daa nvvrsend uchir bgaa shvv enerjiin bayjmaliig gargaj avhad haygadal gardag medlin gedeg baihaa enerjiin hashaand uul ovoo shigl uugiaadl baij baidag ajilchidn hvrtel ene hogoo yandaa geedl gaslaad baij bdg bsn harin ulsdaa vnegvi ugch bgaa nereer hogoo hotluu ulsiin zardalaar vnegvi hayj bgaa ym shigl haragdaad bgaa ym daa.
2019-10-17
Jenko hulgai hiigees uur zuil hiisen uu ulsiin unch hulgail hulsii setguuchdee tejeej erinhiilugch bolj shorongoos multarlaa odoo am udeed zail
2019-10-17
Zugeer um bitgii ugch bai. Odoo nuursnii unee bodoj av.
2019-10-12
Baigaliin bayalgaar bayajij baij yu yariad baina aa Ynegyi yum gej baidaggyi shyy
2019-10-12
өндөр настан хэрэглэгч:
Газрын доорхи баялаг ард түмнии өмч .тэгэхээр үнэгүи аваад өндөр үнээр ард түмэнд өндөр үнэтэи зарж баигаа 5 толгои х к үнээ буулга.
2019-10-12
зочин:
бас байраар амиа сольчих санаатай айн энэ гэр хорооллын нохойнууд нээрээ бүгд үхвэл таарна шүү хахаха
2019-10-12
Ж:
Орк гэж энэ муулаад бгаа нөхдийг хэлнэ
2019-10-11
зочин:
Х.Баттулга тэгж ярьж л байг л дээ, хөөрхий Өөр хийх ажил алга
2019-10-11
өөрөө мунхаг новшуу
2019-10-11
Зочин:
Чам шин органик химийн ухааны доктор байдагийг мэдэхгүй юм байна Ард түмний өмч болох нүүрстийг хятадуудтай нийлж ухаж аваад зарж байгаагаа том бизнес хийж байгаа ариун явдалт хүн мэт тунирхан ярьж байгааг хараад монгол хүн яагаад ийм мунхаг болсон ыг гайхаад олохгүй юм
2019-10-11
өөрөө мунхаг новшуу
Зочин:
Чам шин органик химийн ухааны доктор байдагийг мэдэхгүй юм байна Ард түмний өмч болох нүүрстийг хятадуудтай нийлж ухаж аваад зарж байгаагаа том бизнес хийж байгаа ариун явдалт хүн мэт тунирхан ярьж байгааг хараад монгол хүн яагаад ийм мунхаг болсон ыг гайхаад олохгүй юм
2019-10-11
Үнэн үг:
Хотын утаанаас салахыг Монгол хүн бүр бодож чадах хэмжээгээр тус дэм больё гэж бодож байгаа энэ үүднээс Засгаас нь хүсэлт тавихаар өөрийн хувь нэмэрийг оруулья гэж Энержи ресурси бодсон тухай ярьж байна шүү дээ. Энд буруу нь юу байгаа юм. Хүний сайхан сэтгэл рүү ус цацдаг, тамын тогооны үлгэрээсээ салахгүй бол Монгол гэж түүхийн хог болж, хэдэн малаа дагасан музейн амьтан үлдэнэ шүү. Юм л болно бие биенийхээ улыг шагайна, юу ч чадахгүй мэдэхгүй мөртлөө санаан зоргоор том том юм ярина, хэн нэгнийг даган хөөрцөглөнө, мушгина, нуглаа хийнэ бидэнд ер нь өөдтэй зан чанар, улс гэрээ аваад явчих чадвар байна уу та бүхэн бодоод үзээрэй.
2019-10-11
Зочин:
ЭНЕРЖИ РЕСУРС ХАРУУЛЖ чадаж байгаа нь үнэн юм бол танай үнэгүй нүүрснээс болж өнгөрсөн 8 нас барагсадын ар гэрт байр аваад өгчихөө ч
2019-10-11
Зочин:
Энержи ресурсийнхэн нүүрсээ өгөөгүй бол халуун намараар энэ 8 хүн үхэхгүй байсан. Нийгэмийн хариуцлагаа гүйцэд үүрээд нас барагсадын гэр бүлд байр аваад өгөө ч
2019-10-11
Зочин:
Сүүн цагаан сэтгэл нь хөшигний хөөн хар байжээ.Үхэл дагуулсан Энержи ресурс Үнэгүй бяслаг хавханд байдаг гэдэг яасан үнэн үг вэ. Үнэгүй нүүрсэнд үхэл байж
2019-10-11
Зочин:
Угаасан нүүрс биш завсрын /хаягдал/-аар шатсан түлш хийдэг юм байна. 1 нь үнэгүй өгдөг, нөгөө нь үнэ нэмж зардаг, Содномпил шоронд байгаа Даваасүрэн чамайг хүлээж байгаа. 2 сайд хууч хөөрөх цаг ирж байна даа. Энержийн хүмүүс хаягдлаа хаях газар олдохгүй байсныг нь энэ ЗГ-ынхан авч, талбайг нь чөлөөлөөд байгаа юм шиг л харагдаж байна. Үнэгүй юман дотор чинь үхэл явж байна шүү
2019-10-11
Зочин:
Чи тэгээд хүрз бариад газар ухаад баяжаач,бусдад атаархаж суухаар ккккк
2019-10-11
Zochin:
Чи тэгээд хүрз бариад нүүрс ухаад баяжаач,Монголын өмч байсан бол дээр байгаа новшнууд хуваагаад хүрэхгүй 1 кг-г ч үнэгүй өгөхгүй,1 шуудай шахмалыг 10000 төгрөгөөр сийхгүй шахна даа
2019-10-11
тэнэг мал
2019-10-11
Зочин:
Оджаргал биш Женко та 2 авсан бол 800000 тн байтугай 1 кг-г ч үнэгүй өгөхгүй дээ харин ч.
2019-10-11
тэнэг мал
2019-10-11
Irgen:
Huviin umch bish Mongolin umch. Gazar uhaj bayajsan hulgaichuud.
2019-10-11
Зочин:
Чи тэгээд хүрз бариад газар ухаад баяжаач,бусдад атаархаж суухаар ккккк
Zochin:
Чи тэгээд хүрз бариад нүүрс ухаад баяжаач,Монголын өмч байсан бол дээр байгаа новшнууд хуваагаад хүрэхгүй 1 кг-г ч үнэгүй өгөхгүй,1 шуудай шахмалыг 10000 төгрөгөөр сийхгүй шахна даа
наадахаа тэр түлш болгоод савлаад зарж байгаа хүндээ хэлдээ
2019-10-11
БАТЦЭНГЭЛ ЭЭ ЧИНИЙ ХОЙНО ЧИНЬ ЧИНИЙ МУУР БАГШ ЧИНЬ БАЙГАА ОДЖАРГАЛ МАнгас АРД ТУМНИЙ НУУРСИЙГ УНЭГУЙ АВААД ГАДАГШАА ЗАРЖ БОРЛУУЛЖ СУУГАА НЕХЕР ОЙЛГОВ УУ????? ЧИ ЕРЕНХИЙЛЕГЧИЙХЕЕ САНААГ НЬ ОЙЛГОСОНГУЙ ЧИНИЙ ТЭР ДОКТОР МООХТОР ТЭНДЭЭ Л БАЙДИЙН БЕЙГААИЗ?????
2019-10-11
тэнэг мал
Зочин:
Оджаргал биш Женко та 2 авсан бол 800000 тн байтугай 1 кг-г ч үнэгүй өгөхгүй дээ харин ч.
тэнэг мал
dag:
Battsengel zuv yrilaa . harin uildveriin TUZ.iin darga gej mergejliin bus hun mungu bodhoos uuriig hiij medeh uu? Er n manaid buh l ashigaa ugdug gazar bolgond TUZ gej ymarch medleggui erguu tejeeveruudiig zoogood udaj bgaag bolih heregtei!!!
2019-10-11
Zochin:
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-НЫ ХАМТ ОЛОНД БАЯАРЛАЛАА ҮНЭХЭЭР СҮҮН ЦАГААН СЭТГЭЛИЙН ӨӨДӨӨС ХАР БУРУУ СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БАЙГАА ХҮМҮҮСД ХАРАМСАЖ БАЙНА.ҮЗЭН ЯДААД ХАРДААД БАЙДАГ ҮНЛЭСНИЙ ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧИД Л УЛС ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД , ТЭРГҮҮЛЖ ЯВДАГАА ЭНЕРЖИ РЕСУРС ХАРУУЛЖ ЧАДЖЭЭ.800 ТН УГААСАН НҮҮРСЭЭ ҮНЭГҮЙ АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ ЯВАХ САЙХАН ҮЙЛСЭД ӨГСӨН СЭТГЭЛИЙН БЭЛЭГИЙГ ТАВАН ТОЛГОЙ КАМПАНИ ТҮЛШНИЙХЭЭ АШИГЛАХ ЗААВАР СУРТАЛЧИЛГААГ АЙЛ ӨРХ БҮРЭЭР ЯВЖ ЗУУХ,ПИЙШИН НЬ ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ЗААВАР СУРТЧИЛГАА ӨГӨХ БАЙСАН .ОДОО БОЛОХООР СОЛОНГОС АНХ ЭНЭ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭД ӨЧНӨӨН ХҮН УГААРТАЖ ҮХСЭН ГЭЭД ТООТОЙ НЬ ХЭЛЭЭД БАЙЖ ЯАГААД ИЙМ БОЛДОГИЙГ МЭДЭЖ БАЙСАН ЮМ БОЛ ЭНЭ ТАЛААР ЯРИДАГГҮЙ БАЙСАН ЮМ.БҮХ ЗУУХАНД ХЭРЭГЛЭЖ БОЛНО Ч БИЛҮҮ ТОХИРНО Ч ГЭЭД БИЧСЭН ХАРАГДСАН.
2019-10-10
зочин:
бас байраар амиа сольчих санаатай айн энэ гэр хорооллын нохойнууд нээрээ бүгд үхвэл таарна шүү хахаха
Зочин:
ЭНЕРЖИ РЕСУРС ХАРУУЛЖ чадаж байгаа нь үнэн юм бол танай үнэгүй нүүрснээс болж өнгөрсөн 8 нас барагсадын ар гэрт байр аваад өгчихөө ч
Зочин:
Энержи ресурсийнхэн нүүрсээ өгөөгүй бол халуун намараар энэ 8 хүн үхэхгүй байсан. Нийгэмийн хариуцлагаа гүйцэд үүрээд нас барагсадын гэр бүлд байр аваад өгөө ч
Зочин:
Сүүн цагаан сэтгэл нь хөшигний хөөн хар байжээ.Үхэл дагуулсан Энержи ресурс Үнэгүй бяслаг хавханд байдаг гэдэг яасан үнэн үг вэ. Үнэгүй нүүрсэнд үхэл байж
Ѳѳр шигээ боддог шаабар вэ
2019-10-10
Зочин:
Нүүрсээ үнэгүй авчихаад ард түмэндээ өндөр үнээр шахаж байгааг эсэргүүцэж байна. Шахмал түлшний үнээ 50% хүртэл хямдруулах ёстой.
2019-10-10
наадахаа тэр түлш болгоод савлаад зарж байгаа хүндээ хэлдээ
шаабар:
Нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна. 12 сая долларын ашгаа улсад зүгээр өгсөн гэдэг юу л бол. Цаана нь өөр л юм нуугдаад байна даа. Даваасүрэнгийн албан тоотоос харвал дэмжиж байгаад талархаж байна гэсэн атлаа төгсгөлд нь дэмжлэг үзүүлээч гэж хүссэн байх юм. Хачирхалтай л юм.
2019-10-10
өндөр настан хэрэглэгч:
Газрын доорхи баялаг ард түмнии өмч .тэгэхээр үнэгүи аваад өндөр үнээр ард түмэнд өндөр үнэтэи зарж баигаа 5 толгои х к үнээ буулга.
Ѳѳр шигээ боддог шаабар вэ
Bbbb:
Ene hun hudlaa yarih hun bish. Hunii yumiig unegui avchihaad dandaa lalriin zan gargadag medleggui nam dagasan luivarchidiin gai l bgaa. Battulga hej neg hudlaa hutsasan luivarchih bna yu ch medehgui bj humuusiin tarihiig ugaaj uls orniig ustaj duuslaadaa. Iimerhuu huneer tolgoilulsan uls oron yaj ch hugjhuv dee
2019-10-10
равдан:
урд нь улсад 18 сая доллароор шахсан утаагүй зуухны чинь үнэд хүрэхгй байна шүү дээ сорчилж олборолсон нүүрэснийхээ нунтагийг овоолсон овоологоо үнэгүй зайлуулах гээл ирэгдээ битгий ингэж дандаа хохироодогоо болилдоо тэгээд ард түмний баялагийг үнэгүй өглөө гэх шиг битгий золигт
2019-10-10
Zochin:
Er ni iim ondor ilchlegtei nuurs niiluulekh khereggui shuu dee ter khukherlegiin khemjee baga baikh kheregtei shuu
2019-10-10