Д.Цогтбаатар: Цогтбаатар гэж хүнийг дээрэлхэх гэж байгаа бол таашаалаа авцгаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Манжуурт Консулын газар байгуулж байгааг дэмжиж байна. Гэхдээ Хайлаарт байгуулсан Консулын газрыг хаасан. Хөлөнбуйрын талаар байрыг нь бэлтгэж байсан. Би ГХЯ-ны бодлогыг ойлгохгүй байна. ГХЯ-тай холбоотой асуудлыг зохицуулаач ээ. Би Минкст, Абу Даби-д ЭСЯ нээхийг зөвшөөрөхгүй. Үрэлгэн зардал гаргаж, эдийн засгийн үр өгөөжгүй зүйлд хэрэггүй.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Монгол Улс 2016 онд өрөнд баригдсан, модоо барьсан байсан. ГХЯ нь Хайлаарын Консулын газраа хаах өөрөө барьж орж ирсэн. Хэмнэлт гарга гэж Засгийн газраас үүрэг өгсөн байсан. Манжуурын тухайд 7 хоногт таван удаа нислэг үйлдэж байна. Гурван улсын залгаа. Хүний урсгалаа дагаж, дэд бүтцийг бий болгох талаар ярьж байна. Консулын зардал илүү орлогыг оруулдаг.
Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор оруулж, хаалттай хуралдаанаар би бүх асуудлыг ярьж өгсөн. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу би хууль зөрчиж, тамхи зөөсөн хүнийг бүгдийг хөөсөн. 69 хүний асуудал 2008 онд "Польшийн талаас энэ хүмүүсийн талаар мэдээлэл авъя" гэсэн бичиг ирүүлж байсан. "Би наад хулгайчуудтай чинь би эцсээ хүртэл тэмцэнэ" гэж хэлж байсан. Би дипломат биш улстөржсөн яриагаар чинь ярья.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Шинээр ЭСЯ болоод Консулын газар нээж болно. Гэтэл Элчин сайдуудын томилгоо асуудалтай болоод байна, сүүлийн үед. Миний мэдэхийн хэд хэдэн Элчин сайд, Ерөнхий консулын томилгоо гацаад байна.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Дэлхийгээр дүүрэн Элчин сайдгүй улс байгаа юм шиг л ярилаа. Дипломат алба дараагийн Элчин сайд томилогдтол өмнөх нь ажлаа хийж байдаг. Долоон мэргэжлийн Элчин сайдын нэрийг оруулсан. Би тэр хүмүүсийг оруулах гэж хичнээн улс төрийн асуудал дунд явсан. Москвад байсан Элчин сайд өөрөө энд улс төрийн томилгоотой болоод ирсэн. Москва л Элчин сайдгүй байгаа. Зүй ёсоор томилогдсон Элчин сайд, Ерөнхий консул нар ажиллаж байгаа. Монголын бохирдсон балиар улс төрд л асуудал байгаа. Номхон тэмээг ноолоход амар гэж байгаа юм шиг байх юм. Д.Цогтбаатар гэж хүнийг дээрэлхэх гэж байгаа бол таашаалаа авцгаа. Би салбараа хамгаална. Энд сууж байгаа хүмүүс чинь хамгийн багадаа хоёр гадаад хэлтэй. Гадаад бодлого явдгаараа явж байгаа. Намайг сайд болонгуут хар жагсаалтад орсон. Би хэлэлцээр хийж байгаад авааад гарсан. Худалдааны тэнцэл эерэг байгаа. Гадаад яамныхан үүнийг хийсэн.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ