“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гадагш зугтах бэлтгэлээ хангажээ

Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкнаас асар их хэмжээний зээл аваад эргэн төлөлт огт хийгээгүй, бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон тэрбум төгрөг залилсан, нэг барьцааг олон банкинд зэрэг тавьж хууран мэхэлсэн зэрэг хэд хэдэн хэргээр цагдаад шалгагдаж байгаа Б.Эрдэнэбат гадагшаа зугтах бэлтгэлээ үндсэндээ хангажээ. Б.Эрдэнэбатын арилжааны банкуудаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 142 тэрбум төгрөг болжээ. Үүнээс Хөгжлийн банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 99.4 тэрбум төгрөг /23 сая ам.долларын зээл, 13.1 сая евро / буюу зээл нь анхаарал хандуулах ангилалд, харин Хаан банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 25.2 тэрбум төгрөг ба муу зээлийн ангилалд байна.
Хэргээ сунжруулах, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах зорилгоор Б.Эрдэнэбат гадаад улсад удаан хугацаагаар одохоор болсныг ойрын эх сурвалж мэдээллээ.
Б.Эрдэнэбат нь хонгилын шүүгч, өмгөөлөгч нарын туслалцаатайгаар маш олон хэргээс мултарч байсан түүхтэй юм. Энэ удаад ч олон тэрбумын дүнтэй хэргүүдээсээ мултрахын тулд хонгилынхны дэмжлэгийг авч чадлаа.
Жирийн иргэдэд хатуурхдаг хууль өчнөөн тэрбумаар нь залилсан, мэхэлсэн луйвардсан гэмтнүүдэд огт үйлчилдэггүй байдал үргэлжилсээр байгаагийн нэгэн нотолгоо нь "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат болж байна.
Б.Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ