Улаанбаатарт 2 хэм дулаан байна

img

Малчидтээвэрчидтариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хонож, говийн бүс нутгаар салхи шуургатай байна.

 

2019 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 1-3 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ