Улаанбаатар хот руу нүүрс оруулахыг завджээ

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж буй. Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд хот руу түүхий нүүрс оруулахыг завдсан тохиолдлууд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.
Энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэсэн үйлдлийг илрүүлж, буцаасан байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг илрүүлж, буцаажээ.
Зөрчлийн хуулиар нийслэл рүү түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж нэгж байгууллагыг 3 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ