Усан Лянхуа ХХК-ийн Норпэл дэн буудлыг шалгаж байна

img

Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс иргэний гаргасан гомдлын дагуу тус дүүргийн IV хороо,  2-р хороолол, 4-р байранд байрлах Усан Лянхуа ХХК-ийн Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд өнөөдөр шалгалт хийжээ.

 

Хяналт шалгалтаар тус дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй, байр нь зориулалтын бус орон сууцны 1 давхарт, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ туйлын хангалтгүй, цагаан хэрэглэлийн угаалга, халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй, цагаан хэрэглэл стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайхан хөөрхий зээлээр ч хамаагүй мөнгө л олдвол хаа сайгүй буудал барьдаг нээдэг тэнэг бодлоо хэзээ орхих юм бол? Том нь томыг жижиг нь энэ мэт.
2019-10-16