Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг III хэлэлцүүлэгт оруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах асуудлаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт өөрчлөлт орох уу?
-Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Гуравдугаар хэлэлцүүлэг хийж байгаа тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд орсон байгаа.
-АН-ын зөвлөлийн зүгээс тодорхой санал тавьж байгаа юу?
-АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилно гэсэн саналуудыг хэлэлцэж байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ