Гүн нүхэнд унасан гурван настай хүүг эсэн мэнд гаргажээ

Гурван метр гүн нүхэнд унасан гурван настай хүүг Онцгойгийн аврагчид эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хонхор шүүт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Ц 3 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага 2019.10.21-ний өдрийн 13:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 142 км замыг туулан 16:09 цагт очиж, 2 цаг 8 минут ажиллаж, 18:17 цагт алга болсон Ц-г гэрээс баруун зүгт 200 метрт байрлах хуучин өрмийн 3 метр гүнтэй нүхнээс гарган авч, сумын Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ