Иодын дутагдлаас сэргийлэх хуулийг хүчингүй болгохыг дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Давс иоджуулж, иодын дутагдлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хэлэцлэх эсэхийг шийдэв. Дээрх хуулийг хэрэгжүүлснээр бамбай булчирхайн өвчнөөс сэргийлж, иргэдийн 86 хувь нь иоджуулсан давс хэрэглэдэг болсон байна. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Дараагаар нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг ажлын хэсгийг гишүүн Н.Амарзаяа ахлах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ