Оскарт дэвшсэн жүжигчдийн нэрс тодорч эхэллээ

Америкийн киностудиуд "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд Оскарын шагналд нэр дэвших жүжигчдийг тодруулсан талаар Регнум агентлаг мэдээллээ.
Тухайлбал Сони студи Леонардо Ди Каприог "Once Upon a Time... in Hollywood" кинонд бүтээсэн дүрээр нь , Мэттью Райсыг "A Beautiful Day in the Neighborhood" киногоор нь Шилдэг эрэгтэй жүжигчин нэр төрөлд дэвшүүлжээ.
Харин А24 студи Роберт Паттинсоныг "The Lighthouse" бүтээсэн дүрээр нь, харин Нетфликс компани Жонатан Прайсыг "The Two Popes" кинонд бүтээсэн дүрээр нь шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшүүлсэн байна.
Түүнчлэн "Шилдэг туслах дүрийн жүжигчин" нэр төрөлд Брэд Питт / "Once Upon a Time... in Hollywood"/, Том Хэнкс / "A Beautiful Day in the Neighborhood"/, Уиллем Дэфо /"The Lighthouse" /, Энтони Хопкинс / "The Two Popes"/ нар нэр дэвшсэн байна.
Дашрамд дуулгахад, Америкийн Кино урлагийн академиас олгодог "Оскар"-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслолын ажиллагаа 2020 оны хоёрдугаар сарын есний өдөр Холливуд дахь Долби театрт болно. 2019 оны бүтээлээрээ 24 нэр төрөлд уран бүтээлчид өрсөлдөх бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ