Тайландын хаан ойрын хүрээлэлдээ "цэвэрлэгээ" хийж байна

img

 

Тайландын хаан Маха Вачиралонгкорн ойрын хүрээлэл дэх цэвэрлэгээгээ үргэлжлүүлж байгаа талаар ВВС мэдээллээ. Тэрбээр "зохисгүй зан байдал гаргасан" гэж зургаан түшмэлийг халсан байна. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр эхнэр Сининат Вонгваджирапакдигийн бүхий л цол хэргэмийг хураасан юм. 

 

Албан тушаалаас нь халсан түшмэдийн дунд нэг эмэгтэй, хааны ордны хоёр хамгаалагч, өндөр албан тушаалын цагдаагийн албан хаагч байгаа бөгөөд тэднийг зохисгүй зан байдал гаргасан, хаанд үнэнч бус байсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгажээ.

 

"Тэдний зохисгүй зан авир дэг журмыг зөрчсний дээр өөрсөддөө болон бусад хүмүүст ашигтай байхын тулд албан тушаалаа урвуулан ашигласан" гэж Тайландын засгийн газрын мэдлийн сонинд гаргасан мэдэгдэлд  онцолжээ.

 

Дашрамд дуулгахад, Тайландын хаан гэргий Сининат Вонгваджирапакдидээ хэдхэн сарын өмнө олгосон бүхий л цол хэргэмийг энэ долоо хоногт хурааж олныг гайхшруулсан юм.   Сининат өмнө нь хааны хамгаалалтын албанд ажилладаг, генерал цолтой байсан бөгөөд долоодугаар сард хаан түүнд "консорт" н цол олгож байв. "Консорт" гэдэг нь эрх барьж буй хааны хань ижилд олгодог, гэхдээ тухайлсан эрх ямба, мэдэл байхгүй. Ийнхүү Тайландын хааны эхнэр консорт цол авсныхаа дараа ердөө гуравхан сарын дотор өөрийгөө "хатан хааны статуст хүргэх гэж шунасан" хэмээн хааны ордныхон буруутгаж, 34 настай эмэгтэйг төрийн бүх цол хэргэмээс нь салгажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Худал мэдээлэл тавихаа бльчих оо. Жоохоон юм умш
2019-10-29
Биш ээ:
Хүйсээ сольсон эр бсым гээ биз дэ
2019-10-25
хааны хэрэгсэл ажиллахаа байгаад хардаж бариад сүйд майд
2019-10-24
Биш ээ:
Хүйсээ сольсон эр бсым гээ биз дэ