Япон: Нэн ховор очир эрдэнэ алдагджээ

Японы Иокогама хотод болж байсан үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс 50 каратын очир эрдэнэ алдагдсан талаар NHK мэдээллээ. Нэн ховорт тооцогддог энэхүү очир эрдэнийн зах зээлийн үнэ нь 1,8 сая доллар буюу 4,7 тэрбум төгрөгийн үнэтэй аж.
Очир эрдэнэ хулгайд алдагдаж үеийн дүрс бичлэг камерт үлдээгүй, мөн одоогоор сэжигтнүүдийг тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Үнэт чулуу алдагдсныг үзэсгэлэнгийн ажилтан илрүүлсэн бөгөөд тэрбээр очир эрдэнэ байсан шилэн лангуу түгжээгүй байгааг анх харсан байна. Чулууг маш богино хугацаанд хулгайлсан гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Урьдчилсан мэдээллээр, гэмт этгээдүүд бүлэглэн ажиллаж, үзэсгэлэнгийн танхимд ажиллаж байсан хүмүүсийн дунд тэдний мэдээлэгч байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ