Эминем Трампыг "заналхийлсэн" дуунуудаасаа болж байцаагджээ
Америкийн алдарт рэпер Эминемийг дуундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний охиныг дуугаараа дамжуулан "заналхийлсэн"-тэй холбоотойгоор АНУ-ын Нууц алба байцаасан талаар ВВС мэдээллээ.
Уран бүтээлч "зохисгүй зан байдал гаргасан", түүнчлэн "нууц албаны хамгаалалтанд байдаг этгээдүүдэд заналхийлсэн" хэмээн АНУ-ын Нууц алба мэдэгдсэн байна.
Ийнхүү буруудах болсон шалтгаан нь 2017 онд "BET Hip Hop Awards" ёслолын ажиллагааны үеэр Эминем дуундаа Дональд Трампыг шүүмжлэн, "цөмийн холокостыг үүсгэж мэдэх камиказе /жич: ХХ зууны дунд үед Японд амиа золиослогч нисгэгчдийг ийн нэрлэдэг байв/" хэмээн Трампыг нэрлэжээ.
Энэ дууныхаа дараа Эминем Revival нэртэй цомог гаргасан бөгөөд энэ бүтээлдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампыг ширүүхэн шүүмжилсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ