Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Техас: Оюутны үдэшлэгийн үеэр халдлага болж хоёр хүн амиа алджээ
2019-10-28

 

АНУ-ын Техас мужид оюутны төгсөлтийн үдэшлэг дээр үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж 20 орчим хүн шархадсан талаар Daily Mail  мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шөнийн клубт оюутнуудын төгсөлтийн үдэшлэг болох үеэр хэрэг гарсан бөгөөд хууль сахиулагчид одоогоор сэжигтнийг баривчилж чадаагүй байна.

 

Энд дуулгахад, АНУ-д галт зэвсэг ашигласан гэмт хэрэг цөөнгүй гардаг. Хамгйин сүүлд гэхэд л энэ сарын 12-ны өдөр Нью-Йорк хотын Бруклины нэгэн шөнийн клубын казинод үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн бууны шархтайгаар эмнэлэгт хүргэгдэж байв. 

 

Дашрамд дуулгахад, АНУ-д галт зэвсэг эзэмших нь иргэний үндсэн эрх чөлөөнүүдийн нэг байдаг. 1791 онд батласан Үндсэн хуулийн нэмэлтээр зэвсэг иргэдийг биеэ хамгаалахад шаардлагатай гэж заасан байдаг аж.

 

АНУ-ын иргэд үй олноор хөнөөх зэвсгээс бусад бүх төрлийн зэвсэг эзэмших эрхтэй. Зэвсэг худалдан авах хууль тогтоомж муж бүрт үйлчлэх бөгөөд зэвсэг худалдан авах, хадгалахтай холбоотой журмын хувьд л өөр өөр байдаг гэнэ. Зарим мужид зэвсэг чөлөөтэй худалдах бол нөгөө хэсэгт нь зөвшөөрөл авах шаардлагатай байдаг бөгөөд 18-21 насанд хүрсэн иргэд зэвсэг худалдан авах эрхтэй. 

 

Статистикаас харахад, АНУ-ын иргэдийн мэдэлд 230 сая нэгж галт зэвсэг байгаа нь нэг өрхөд дөрвөн зэвсэг ноогдож байгаа гэсэн үг юм. 

 

Галт зэвсэг ашигласан дуулиантай хэргүүд гарсны дараагаар олон нийтээс судалгаа авах нь элбэг бөгөөд энэ судалгаанд оролцогчдын тал хувь нь зэвсэг эзэмших хууль тогтоомжийг чангатгахыг шаарддаг. Гэвч  хууль чанга байснаар гэмт хэргийн тоо буурдаггүй гэсэн статистик байхын дээр иргэд галт зэвсэг эзэмших нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тустай гэж Америкийн цагдаагийн газар үздэг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Да ялангуяа үхэр монголчуудыг бүгдийг нь хөөж явуулбал таарна
2019-10-28
Зочин:
гаднаас цагаач аваад байхаар гэмт хэрэг гарсаар байх болно.
2019-10-28