Алан хядагчдын эрдэнэсийн хайрцагийг олжээ

img

 

Иракийн хоньчид "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эрдэнэсийг олсон талаар Al-Arabiya телевиз мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хайрцаганд бэлэн мөнгө, 25,7 сая ам.долларын үнэ бүхий үнэт металлууд хадгалагдаж байсан гэнэ. 

 

Энэхүү хайрцгийг алан хядагчдынх гэдгийг Иракд хоригдож байгаа "Исламын улс" бүлэглэлийн тэргүүн асан аль-Багдадигийн тэргүүний хамсаатан Махаммед Ислам Али Сажет баталжээ. 

 

Түүний өгүүлснээр, алан хядагчид Сиритэй хил залгаа Анбар мужид эрдэнэсийн хайрцгаа гээсэн байна. Ийнхүү гээгдсэн хайрцгийг хоньчид цөлөөс олжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ