Ц.Ганзориг: Цахим гэмт хэрэгт холбоотой 740 орчим гадаадын иргэнийг саатуулсан

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын хамгийн сүүлийн жагсаалтад хуулийн байгууллагын мэдээллийг сонсоно.
Прокурорын хяналтад дор цагдаа, тагнуулын байгууллага гүйцэтгэх ажил явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн гадаадын 740 орчим иргэнийг саатуулсан байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай гэж хуулийнхан хэлж байна. Хурлаар хэлэлцсэний дараагаар албан ёсны мэдээллийг эргэн мэдээлэх болно хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ